Далан хааж барьсан барилгыг нураалаа
Posted by
www.e-gazar.mn at Wednesday, March 10, 2010
|
Share this post:
|
Мөн өмнөх шуурхайгаас өгөгдсөн дүүргүүдэд 2010 онд хийгдэх тохижилтын ажлын жагсаалтыг гаргаж, зураг төслийг боловсруулах үүргийн дагуу нийслэлийн хэмжээнд хийгдэх тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөг гарган, Ерөнхий менежерээр батлуулсан байна. Энэ жилийн тохижилтын ажилд хотын хөрөнгөөр 300 сая, дүүргийн хөрөнгөөр 987,6 сая, байгууллага, аж ахуйн нэгжийн хөрөнгөөр 3975,8 сая, бусад эх үүсвэрийн хөрөнгөөр 4171,5 сая төгрөгийн тохижилтын ажил хийхээр төлөвлөж, зураг төсвийг нь хийлгэж байгаа бөгөөд 4 дүгээр сарын 1-ний дотор гэрээ байгуулахаар бэлтгэж байгаа ажээ.
Хотын удирдлага нийслэлийн хэмжээнд авто тээврийн хэрэгслийн улсын үзлэг, тооллого зохион явуулахтай холбогдуулан бэлтгэл, зохион байгуулалтыг зохицуулах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг өгсний дагуу ЗАА, Нийслэлийн Автозамын газар, Тээврийн газар, Замын цагдаагийн газрууд 2 удаа уулзалт зохион байгуулжээ. Нийслэлийн хэмжээний 2010 оны автотээврийн хэрэгслийн үзлэг, тооллогын ажил энэ жил урьд жилүүдийнхээс онцлогтойгоор зохион байгуулагдах бөгөөд тээврийн хэрэгслийн татварыг Автозамын санд төвлөрүүлэх, хураах ажлыг 4 дүгээр сарын 1-нээс эхлэн 45 хоногийн хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүүгийн мэдээлснээр, нийслэлийн хэмжээнд хүүхдийн түргэний дуудлага цөөрсөн бөгөөд эмнэлэгүүдэд томуугийн халдвараар өвчилсөн хүүхдийн хэвтэлт багассан байна.
Зөвлөлгөөний төгсгөлд, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг, 4 дүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөж буй гадаад, дотоодын донор байгууллагын төлөөлөл оролцсон Улаанбаатар хотын хөгжлийн асуудлаарх зөвлөлгөөнд танилцуулах төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг энэ сарын 20 гэхэд нэгтгэж дуусгах, 4 сараас эхлэх нийслэл, дүүргийн иргэдтэй хийх уулзалтыг өвөрмөц хэлбэрээр үр дүнд хүрсэн ажил болгон зохион байгуулахад бэлтгэхийг үүрэг болголоо.
Сайтын тухай
Хаяг






