Газар өмчлөлийн талаарх танд хэрэгтэй 50 асуулт
Posted by
www.e-gazar.mn at Monday, August 31, 2009
|
Share this post:
|
Хуульд нэмэлт өөрчлөлт орж, иргэн бүрт газар өмчлүүлэх болсон гэсэн. Энэ ажил хэзээ эхлэх вэ? |
| “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” 2002 оны 6 дугаар сарын 27-ны өдөр батлагдаж, 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн. Хууль хэрэгжих хугацаанд түүнд 3 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Хамгийн сүүлд буюу 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Монгол Улсын иргэн бүрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэ төлбөргүйгээр хуульд заасан хэмжээгээр өмчлүүлэхээр нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд уг нэмэлт, өөрчлөлт орсон өдрөөс иргэн бүрт газар өмчлүүлэх ажил эхэлсэн. |
| Монгол Улсын иргэн гэж хэнийг хэлэх вэ? |
| Монгол Улсын иргэн гэдэг нь Монгол Улсын харъяат гэдгийг нотлох баримт бичиг бүхий этгээд байх бөгөөд энэхүү нотлох бичиг баримтад төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийг ойлгоно. Мөн МОнгол Улсын “Харъяатын тухай хууль”-д заасан журмын дагуу Монгол Улсын иргэн болсон, түүнийгээ нотлох баримт бичигтэй гадаадын иргэнийг Монгол Улсын иргэнд хамруулна. |
| “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт орж, иргэн бүрт газар өмчлүүлэх болсноор өмнө нь өмчлүүлж байсан газрын дээд доод хэмжээ, байршил өөрчлөгдсөн үү? |
| “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газар, түүний байршлыг зориулалтаас хамаарандараахь байдлаар тогтоосон байна.
Иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ:
төвтэй холбосон улсын чанартай авто зам дагуух газарт 0,07 хүртэл га /700м.кв/ |
| Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто зам дагуух газарт хэрхэн газар өмчилж авах вэ? |
| “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд нийслэлд бүртгэлтэй иргэн нийслэлд буюу аль ч аймаг, сумын газарт газар өмчилж авахаар заасан байдаг. Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай зам дагуух газарт газар өмчлүүлэхэд дээрх зарчмыг мөн адил баримтална. |
| 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө гэр бүлийн хэрэгцээнд зориулан дундаа хамтран газар өмчилж авсан гэр бүлийн гишүүд одоо хэрхэн газар өмчилж авах вэ? |
| Өмнө нь өмчилж авсан газрын өмчлөх эрхийг гэр бүлийн аль нэг гишүүнд шилжүүлсний үндсэн дээр гэр бүлийн бусад гишүүд шинээр газар өмчилж авахыг хүссэн өргөдлөө гаргана. Ингэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
|
| 2008 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө гэр бүлийн хэрэгцээнд зориулан дундаа хамтран өмчилсөн газрыг бусдад худалдсан бол яах вэ? |
| Өмнө нь гэр бүлийн хэрэгцээнд зориулан дундаа хамтран өмчилж авсан газрын өмчлөх эрхийг худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр бусдын өмчлөлд шилжүүлсэн бол тухайн гэр бүлийн аль нэг гишүүн нь газар өмчилж авах эрхгүй болох ба бусад нь шинээр газар өмчилж авах эрхтэй. Ингэхдээ өмнө нь өмчилж авсан газрын өмчлөх эрхийг гэр бүлийн гишүүдийн хэнд нь шилжүүлэх тухай харилцан тохиролцож “Газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулах зэргээр гэр бүлийн гишүүд өөрсдөө хууль тогтоомжид заасан нотлох баримтаа бүрдүүлж газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Учир нь иргэн холбогдох хууль тогтоомжийн дагуу өмчийн газраа бусдад худалдах, арилжих, бэлэглэх зэргээр хэлцэл хийхэд газрын асуудал эрхэлсэн байгууллага тэдгээрт зөвшөөрөл өгөх, хэлцлийг бүртгэх, ямар нэгэн шийдвэр гаргах зэргээр хөндлөнгөөс оролцох эрхгүй байдаг болно. |
| 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө гэр бүлийн хэрэгцээнд зориулан дундаа хамтран өмчилж авсан газрыг банк болон банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаанд тавьсан тохиолдолд яах вэ? |
| Өмнө нь гэр бүлийн хэрэгцээнд зориулан дундаа хамтран өмчилж авсан газрын өмчлөх эрхийг барьцаалах, түрээслэх зэрэг гэрээний үндсэн дээр бусдад түр хугацаагаар эзэмшүүлж байгаа тохиолдолд нэгэнт таны гэр бүлд газар өмчлөх эрх хадгалагдах учир гэр бүлийн нэг гишүүнд тухайн газар өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцож “Газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлснээр гэр бүлийн бусад гишүүдэд шинээр газар өмчлөн авах эрх нээгдэнэ. |
| 2008 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө гэр бүлийн хэрэгцээнд зориулан дундаа хамтран газар өмчилж авсан гэр бүлийн нэг гишүүн нас барсан бол яах вэ? |
| Газар хамтран өмчлөгчдийн хэн нэг нас барсан, тэрээр газар өмчлөх эрхээ гэрээслэлээр хэн нэгэнд өв залгамжлуулан үлдээгээгүй тохиолдолд өмчлөх эрх түүний хууль ёсны өв залгамлагчид шилжинэ. Хууль ёсны өвлөгчид нь адил хэмжээгээр өв залгамжлах эрхтэй байдаг.
Хууль ёсны өвлөгч гэдэг нь “Иргэний хууль”-ийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилж авсан эцэг эхийг ойлгоно. Эдгээр өвлөгч байхгүй эсвэлэдгээр нь өвлөх эрхээсээ татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ нь хууль ёсны өв залгамжлагч болно.
Өв нь “Иргэний хууль”-ийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан хугацаагаар буюу газар өмчлөгч нас барснаас хойш 1 жилийн дараа нээгдэх бөгөөд үүний дараа нас барагчийн газар өмчлөх эрхийн өв залгамжлалын асуудал яригдах болно. |
| Иргэн нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дундаа хамтран газар өмчилж байсан бол одоо иргэн бүр газар өмчилж авах эрхтэй болсон. Энэ тохиолдолд гэр бүлийн хэрэгцээний биш өөр зориулалтаар үнэ төлбөргүй газар өмчилж болох уу? |
| “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлд газрыг:
Хуулийн энэ зүйл заалтад өөрчлөлт ороогүй учраас Монгол Улсын иргэн бүр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчилж авах эрхтэй бөгөөд бусад зориулалтаар үнэ төлөргүй газар өмчилж авах боломжгүй юм. Харин газрыг аж ахуйн зориулалтаар өмчилж болох бөгөөд холбогдох хууль тогтоомжид заасан арга замаар асуудлыг шийдвэрлэх боломжтой. |
| Гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монол Улсын иргэн газар өмчилж авах эрхтэй юу? Эрхтэй бол тэр эрхээ хэрхэн хэрэгжүүлэх вэ? |
| Монгол Улсын харъяатаас гараагүй, Монгол Улсын иргэн гэдгийг нотлох баримт бичигтэй бол газар өмчмлж авах эрхтэй. Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэн газар өмчилж авах эрхээ өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлэх боломжтой юм. Итгэмжлэлийг “Нотариатын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлд зааснаар тухайн улс дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газраар гэрчлүүлэн ирүүлснээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гадаадад оршн сууж байгаа иргэний нэр дээр газар өмчилж авахыг хүссэн өргөдөл гаргах эрхтэй болно. |
| Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаад улсын иргэн газар өмчилж авах эрхтэй юу? |
| “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаад улсын иргэн, мөн түүнчлэн харъяалалгүй хүн газар өмчлөх эрхгүй болно. |
| Манай хамаатны хүн хорих газар ял эдэлж байгаа. Ер нь хоригдож байгаа хүмүүс газар өмчлөн авах эрхтэй юу? |
| Хорих ял эдэлж байгаа, хугацаат цэргийн алба хааж байгаа, эрүүл мэндийн хувьд газар өмчлөн авах эрхээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй зэрэг иргэд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан газар өмчилж авах эрхтэй. Энэхүү итгэмжлэлийг “Нотариатын тухай хууль”-ийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт зааснаар нотариатч гэрчлэх ба нотариатын үйлчилгээ байхгүй газарт бол “Нотариатын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлд зааснаар нотариатын үүрэг гүйцэтгэгч буюу сумын Засаг даргын Тамгын газрын дарга гэрчилж болно. Харин цэргийн албан хаагч, хорих ял эдэлж байгаа хоригдлын итгэмжлэлийг “Иргэний хууль”-ийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт зааснаар түүний алба хааж байгаа анги, байгууллагын дарга гэрчилнэ. |
| Газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр олгох итгэмжлэл нь хууль зүйн хувьд ямар шаардлагыг хангасан байх ёстой вэ? |
| “Иргэний хууль”-ийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэг, “Нотариатын тухай хууль”-ийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, итгэмжлэл бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар завал гэрчлүүлэхээр заасан байдаг. Энэхүү төрлийн итгэмжлэл нь хэлбэрийн хувьд заавал бичгээр байх ба агуулгын хувьд дараахь шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:
Дээрх шаардлагыг хангасан итгэмжлэлийг орон нутгийн Газрын алба хүлээн авах бөгөөд иргэдэд үйлчилгээг ойртуулах үүднээс иргэн газар өмчлөхийг хүссэн өргөдөл гаргах, эрх бүхий этгээдийн шийдвэр гаргуулах, газар өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх зэрэг эрхээ бусдад шилжүүлэх “Итгэмжлэл”-ийн загварыг ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 135 дугаар тушаалаар баталсан болно. |
| Газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор итгэмжлэлийг хугацаа заалгүй олгосон тохиолдолд уг итгэмжлэл ямар хугацаанд хүчин төгөлдөр байх вэ? |
| “Иргэний хууль”-ийн 64 дүгээр зүйлийн 64.5 дахь хэсэгт зааснаар тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл 3 жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. |
| Сэтгэцийн өвчтэйн улмаас шүүхээс иргэний эрх зүйн бүрэн чадамжгүйд тооцогдсон иргэн газар өмчилж авах эрхээ хэрхэн эдлэх вэ? |
| “Иргэний хууль”ийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт зааснаар сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон этгээдийг шүүх иргэний эрх зүйн бүрэн чадамжгүйд тооцож, түүнд асран хамгаалалт тогтоосон шийдвэр гаргана. Шүүхийн шийдвэрээр эрх зүйн бүрэн чадамжгүйд тооцогдсон иргэний газар өмчилж авах эрхийг асран хамгаалагч нь буюу түүний хуулт ёсны төлөөлөгч хэрэгжүүлэх боломжтой болно. |
| Иргэний эрх зүйн чадамж гэж юуг хэлэх вэ? |
| Иргэн нь эрх зүйн чадвар, чадамжтай байдаг. Иргэний эрх зүйн чадвар нь төрснөөрөө бий болж, түүнийг нас барснаар дуусгавар болдог. Харин иргэний эрх зүйн чадамж гэдэг нь иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг хүлээж түүнээс үүсэх үр дагаварыг хариуцах, хариуцлага хүлээх чадварыг хэлнэ. Монгол Улсын “Иргэний хууль”-ийн 3 дугаар бүлэгт зааснаар иргэнийг эрх зүйн чадамжаар нь дор дурдсанаар ангилна.
|
| Иргэний эрх, үүргээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй буюу хууль ёсны төлөөлөгч эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан газар өмчилж авах боломжтой иргэн гэдэгт хэнийг ойлгох вэ? |
|
| Насанд хүрээгүй хүүхэд газар өмчилж авах эрхтэй юу? |
| “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-д Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэхээр заасан тул 0-18 насны хүүхэд бүр хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан газар өмчлөн авах эрхтэй. |
| Гадаад улсын иргэн Монгол улсын иргэнээс хүүхэд үрчилж авсан тохиолдолд уг хүүхдийн газар өмчлөх эрх хадгалагдах уу? |
| “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” болон “Харъяатын тухай хууль”-д зааснаар уг хүүхдийн газар өмчлөх эрхийг Монгол Улсын төр хадгалах боломжгүй. Өөрөөр хэлбэл, гадаад улсын иргэнд үрчлэгдсэн Монгол хүүхэд үрчилж авсан хүнийхээ иргэний харъяаллыг дагаж тухайн улсын иргэн болж, Монгол Улсын харъяатаас гардаг эрх зүйн зохицуулалттай. Иймд нэгэнтээ тухайн хүүхэд Монгол улсын харъяатаас гарсан тул “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-д зааснаар гадаад улсын иргэн газар өмчлөх эрхгүй болно. |
| 12 настай хүүхэддээ газар өмчлүүлэх гэсэн юм. Гэтэл тухайн хүүхдийн хууль ёсны төлөөлөгч нь өмнөөс нь эрхийг нь хэрэгжүүлнэ гэх юм. Хууль ёсны төлөөлөгч гэдэгт хэнийг ойлгох вэ? |
| Хууль ёсны төлөөлөгч гэдэгт насанд хүрээгүй хүүхдийн эцэг, эх, хэрэв насанд хүрээгүй хүүхэд бүтэн өнчин бол орон нутгийн Засаг даргын шийдвэрээр томилогдсон асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг ойлгоно. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь насанд хүрээгүй хүүхдийн нэр дээр зохих журмын дагуу газар өмчилж авахыг хүссэн өргөдөл гаргах эрхтэй. |
| Манай хамаатны хүн нас барсан дүүгийнхээ 5-9 настай хоёр хүүхдиийн өмнөөс газар өмчлүүлэхээр хөөцөлдтөл дүүргийн газрын албаны ажилтан “Та энэ хоёр хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь биш байна” гэсэн байна. Ер нь ямар хүмүүс бусдын асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байх ёстой вэ? |
| а/ Дараахь иргэдэд асран хамгаалалт тогтооно. - бага насны /14 нас хүрээгүй/ бүтэн өнчин хүүхэд - эцэг эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон болон эцэг эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан хүний бага насны хүүхэд - эцэг эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдлэж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд - сэтгэцийн өвчний улмаас шүүхээс иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон хүн - бүтэн өнчин ах, эгч, дүү нарт нэг асран хамгаалагч тогтоож болно.
б- Дараах иргэдэд харгалзан дэмжигч тогтооно. - насанд хүрээгүй /14-өөс 18 хүртэлх насны/ бүтэн өнчин хүүхэд - эцэг эх хоёр нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон блоон эцэг эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан хүний насанд хүрээгүй хүүхэд - эцэг эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдлэж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний насанд хүрээгүй хүүхэд - согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэсэний улмаас иргэний эрх зүйн эрхийн хязгаарлагдмал чадамжтой гэж тооцогдсон хүн - эрүүл мэндийн байдал болон өндөр настай болсны улмаас иргэний эрх, үүргээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй болсон хүн |
| Тухайн иргэний хууль ёсны төлөөлөгч эсвэл асран хамгаалагч, харгалзан дэмжигч мөн эсэхийг яаж мэдэх вэ? |
| Хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй хүүхдийн эцэг, эх байдаг тул тэдний иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээнд бичигдсэн нэрсээр тухайн хүүхдийн эцэг, эх нь мөн эсэх нь мэдэгдэнэ.
Харин асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь заавал эцэг, эх байх албагүй тул түүнийг томилсон эрх бүхий этгээд болох сум, дүүргийн Засаг даргын захирамж эсвэл шүүхийн шийдвэрийг гаргуулан авах зайлшгүй шаардлагатай. |
| Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хэн тогтоох вэ? |
| “Гэр бүлийн тухай хууль”-ийн 67 дугаар зүйлд зааснаар сум дүүргийн Засаг дарга эд хөрөнгийн зохих бололцоотой төрөл, садан буюу төрөл, садан бус хүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг нь үндэслэн асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтооно.
Харинасран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтооход маргаан гарсан бол шүүх эцэслэн шийдвэрлэж асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтооно. |
| Асрамжийн газар хүмүүжиж байгаа бүтэн өнчин хүүхэд, өндөр настны асрамжийн байгууллагад байгаа өндөр настны газар өмчилж авах асуудлыг хэрхэн зохицуулах вэ? |
| “Гэр бүлийн тухай хууль”-ийн 71 дүгээр зүйлийн 71.1.2-т зааснаар эдгээр хүмүүсийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр асран хүмүүжүүлэх байгууллага, асрамжийн газрыг сум, дүүргийн Засаг дарга тогтоож шийдвэр гаргана. Энэхүү шийдвэрийг үндэслэн асран хүмүүжүүлэх байгууллага, асрамжийн газар нь тухайн иргэний нэрийн өмнөөс газар өмчилж авахыг хүссэн өргөдөл гаргах боломжтой. |
| Төлөөлөгчөөрөө дамжуулан газар өмчилж авсан насанд хүрээгүй хүүхэд, өндөр настан, сэтгэцийн өвчтэй иргэний газар өмчлөх эрхийг нь хэрхэн хамгаалах вэ? Өмчилж авсан газрыг нь асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар нь өөртөө завшихаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? |
| Бусдын асран хамгаалалт, харгалзан дэмжлэгт байгаа газар өмчлөх эрх зэрэг эд хөрөнгийг нь хамгаалах, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагаанд хяналт тавих асуудлыг “Гэр бүлийн тухай хууль”-ийн 69-72 дугаар зүйлүүдэд дэлгэрэнгүй зааж өгсөн байдаг. Тухайлбал:
Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагаанд сум, дүүргийн Засаг дарга хяналт тавих бөгөөд тэдний мэдэлд байгаа эд хөрөнгийн данс бүртгэлийг гаргуулж, түүний бүрэн бүтэн байдал, асрамж, дэмжлэгт байгаа хүний нэрийн өмнөөс эрхэлж буй аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцлийг шалгаж, асрамж, дэмжлэгт байгаа хүний эрх ашиг, сонирхолд хохирол учирч болзошгүй бол асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс тодорхой хэлцэл хийхийг хориглох эрхтэй.
Асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь асрамж дэмжлэгтээ байгаа хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалж, түүний мөнгөн хөрөнгө, үнэт зүйл, үнэт цаас, бусад баримт бичгийг банкинд хадгалуулах мөн асрамж, дэмжлэгтээ байгаа хүний үл хөдлөх эд хөрөнгө, мал, банкинд хадгалуулсан мөнгөн хадгаламж, бусад үнэт зүйлийг өөрт нь зориулан захиран зарцуулах, орон сууц хөлслөх гэрээг цуцлах, түүний нэрийн өмнөөс аж ахуй эрхлэх, эрхэлж байгаа аж ахуйн ажлыг зогсоохдоо тухай сум, дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авах үүрэгтэй байдаг. |
| Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн буруугаас түүний асрамж, дэмжлэгт байгаа иргэнд хохирол учирвал түүнийг хэрхэн төлүүлэх вэ? |
| Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн буруутай үйл ажиллагааны улмаас түүний асрамж, дэмжлэгт байгаа хүний газар өмчлөх эрх зэрэг эд хөрөнгөнд нь хохирол учирсан нөхцөлд хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг сум, дүүргийн Засаг дарга шүүхэд гаргаж, шүүхийн шийдвэрээр хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг журамтай болно. |
| Газар өмчилж авахыг хүссэн өргөдлийг хаана, хэнд, ямар байдлаар гаргах вэ? |
| Иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авахыг хүссэн өргөдлийг харъяалах орон нутгийн Газрын албанд гаргана. Өргөдлийн загварыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 133 дугаар тушаалаар шинэчлэн баталсан болно. |
| Иргэн бүрт газар өмчлүүлэх болсонтой холбогдуулан өргөдлийн загвар шинэчлэгдэж газар өмчилж авахыг хүссэн иргэний гаргах өргөдлийн 3 загвар батлагдсан гэсэн, эдгээрийн гол ялгаа нь юу вэ? Ямар тохиолдолд аль загвараар нь өргөдлөө гаргах ёстой вэ? |
|
| Би 2008 оны 05 дугаар сарын 30-нд газар өмчилж авахаар холбогдох бичиг баримтаа хавсарган, өргөдлөө харъяалах дүүргийн Засаг даргад өгсөн боловч өнөөг хүртэл шийдвэрлэхгүй 2 сар гаруй болж байна. Ер нь иргэнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргах хуулийн хугацаа хэдэн сар байдаг юм бэ? |
| “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэгт зааснаар иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга буюу аймаг, нийслэлийн Засаг дарга газар өмчилж авахыг хүссэн иргэний өргөдлийг хүлээж авсан өдрөөс хойш 3 сарын дотор хянан шийдвэрлэнэ. |
| Газар өмчлөн авах хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй байгаа албан тушаалтны үйл ажиллагаанд хэрхэн гомдол гаргах вэ? |
| “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-д заасан журмын дагуу иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргахгүй байгаа Засаг даргын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн талаарх гомдлыг “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-д заасны дагуу түүний дээд шатны Засаг даргад тавина. Харин сумын Газрын даамал, дүүргийн Газрын албаны үйл ажиллагаатай холбоотой гомдлыг аймаг, нийслэлийн Газрын албанд, аймаг, нийслэлийн Газрын албаны үйл ажиллагаатай холбоотой гомдлыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт болон шүүхэд тус тус гаргах эрхтэй болно. |
| Би нийслэлийн Баянгол дүүрэгт оршин суудаг. Өөрийн дүүрэгтээ гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авахыг хүссэн боловч тус дүүрэгт иргэнд өмчлүүлэх газрын нөөц байхгүй гэсэн. Өөр бусад дүүрэгт газар өмчлөх хүсэлтээ гаргахад бусад дүүргийн оршин суугчид өмчлүүлэхгүй гэх юм. Энэ байдал зөв үү? |
| Та нийслэл хотод зохих журмын дагуу оршин суудаг, бүртгэлтэй тохиолдолд нийслэлийн аль ч дүүрэгт газар өмчлөн авах эрх тань нээлттэй байна. Өөрөөр хэлбэл, аль ч дүүргийн Газрын албанд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар үнэгүй өмчлөх хүсэлтээ гаргах эрхтэй бөгөөд Газрын алба “харъяаллын бус” гэх үндэслэлээр асуудлыг шийдвэрлэхгүйгээр татгалзах эрхгүй болно. |
| Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийнэ гэх юм. Хуулиар үүнийг хэн хийх ёстой вэ? |
| “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 23 дугаар зүйлд зааснаар иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг нь өмчлөгчид хүлээлгэн өгөх, хил заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэх үйл ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн Газрын алба тус тус хариуцан гүйцэтгэхээр хуульчлагдсан байна. |
| Иргэн өмчилсөн хашаа, байшиндаа барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барьж байгуулж болох уу? |
| “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн үзэл баримтлалын гол амин сүнс нь иргэд өмчийнхөө газрыг иргэний гүйлгээнд оруулж зохих журмын дагуу банз болон бусад этгээдэд барьцаалж зээл авах, худалдах, түрээслэх, арилжих замаар амьжиргаагаа дээшлүүлэх эрх зүйн боломж олгосонд оршино. Энэхүү боломжийг дээрхи хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7 дахь заалтаар зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл газар өмчлөгч иргэн холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, дүрэм, журам, шаардлагад нийцүүлэн өмчийнхөө газарт барилга, байгууламж, инженерийн шугам, сүлжээ барих, түүнийг ашиглах эрхтэй байдаг. |
| Манайх Өмнөговь аймагт амьдардаг малчин өрх. Атрын 3 дугаар аяны дагуу санхүүгийн зохих хөнгөлөлтийг эдэлж тариалангийн салбарт бизнес эрхлэх сонирхолтой байна. Тариалангийн газар өмчилж болох уу? |
| Өчмлүүлж болно. “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 5 дугаар зүйлд “Газрын тухай хууль”-д заасны дагуу тариалангийн газар эзэмшээгүй иргэн тариалангийн газар эзэмших хүсэлт гаргасан тохиолдолд уг газар нь тухайн орон нутгийн тариалан хөгжүүлэх хэтийн болон газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан тохиолдолд тухайн газрыг дуудлага худалдааны журмаар өмчлүүлнэ. |
| Өмчилж авсан тариалангийн газар дээрээ барилга, байгууламж барьж, худалдаа үйлчилгээ эрхэлж болох уу? |
| Газар өмчлөгч иргэнд хуулиар хориглосон хэд хэдэн үйл ажиллагаа байдгийн нэг нь энэхүү асуудал юм. “Монгол УЛсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 28 дугаар зүйлд өмчилж авсан тариалангийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглосон байдаг. |
| Иргэн өмчилсөн газраасаа түгээмэл тархацтай ашигт малтмалыг гэр бүлийн хэрэгцээндээ ашиглаж болно гэх юм. Үүнд ямар ашигт малтмалыг ойлгох вэ? |
| “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.1.6 дахь заалтын дагуу иргэн өмчийнхөө газрын түгээмэл тархацтай ашигт малтмалыг гэр бүлийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй байна. Засгийн газрын 1998 оны 49 дүгээр тогтоолоор ахуйн хэрэгцээнд ашиг олох зорилгогүйгээр, лицензгүйгээр ашиглаж болох ердийн ашигт малтмалын жагсаалтыг баталсан. Энэхүү тогтоол ёсоор тоосгоны шавар, элс, хайрга, кварцит, барилгын чулуу, шохойн чулуу, галт уулын чулуулаг зэрэг нэр бүхий 12 төрлийн ашигт малтмал ордог байна. |
| Би Улаанбаатар хотод амьдардаг албан ёсны бүртгэлтэй бөгөөд өөрийн эзэмшдэг хашааны газраа зохих журмын дагуу өмчилж авсан. Одоо тэтгэвэрт гарсан бөгөөд насны эцэст нутагтаа суурьших санаатай байна. Иймд нийслэлд өмчилж авсан газраасаа татгалзаж, хүүхэддээ өгөөд нутагтаа дахин газар үнэгүй өмчилж болох уу? |
| Газар өмчлөх эрхээсээ татгалзах эсэх нь таны эрхийн асуудал юм. Иймд “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-д зааснаар газар өмчлөгч иргэн газар өмчлөх эрхээсээ татгалзаж болох бөгөөд ингэсэн тохиолдолд түүний тухайн газрыг өмчлөх эрх нь дуусгавар болдог. Та гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авсан бол гэр бүлийнхээ нэг гишүүнд газар өмчлөх эрхээ шилжүүлж, харин өөрөө нутагтаа зохих журмын дагуу газар нэг удаа үнэгүй өмчлөх эрхийг эдэлж болно. |
| Газар өмчлөгч иргэн газрын төлбөр, татвар төлөх үү? |
| Газар эзэмшиж, ашиглаж байгаа этгээд “Газрын төлбөрийн тухай хууль”-д зааснаар газрын төлбөр төлнө. Харин газар өмчлөгч иргэн “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль”-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн абан татвар төлнө. |
| Газар өмчлөгч иргэний татварын хэмжээг хэрхэн тооцох вэ? Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилсөн газарт татварын хэмжээг хөнгөлөх боломж бий юу? |
| “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 18 дугаар зүйлд зааснаар иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын үнийг газрын суурь үнэ, газрын үнэлгээний аргачлалыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга тогтооно. “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар иргэнд өмчлүүлэх газарт үл хөдлөх хөрөнгийн татвар ногдуулах үнэлгээг дээр дурдсан хуулийн заалтыг үндэслэн тогтооно. “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль”-ийн 6 дугаар зүйлд зааснаар ийнхүү тогтоосон үнэлгээнээс 0,6 хувиар тооцож татвар ногдуулна. “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль”-ийн 7 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газрын үл хөдлөх хөрөнгийн албан татварыг:
|
| Манайх гэр бүлийн бизнес эрхэлдэг бөгөөд эмийн худалдаа эрхлэх зориулалтаар газар өмчилж авахаар Баянзүрх дүүргийн Газрын албанд хандахад та газар өмчилж авах дуудлага худалдаанд ор гэх юм. Энэ дуудлага худалдаанд хэрхэн оролцох талаар хууль, журам байдаг уу? |
| Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ыг баталсан бөгөөд энэхүү журмаар дуудлага худалдааг хэрхэн зохион байгуулах, түүнд оролцогчдын эрх үүрэг, хариуцлагын асуудлыг нарийвчлан зохицуулсан байдаг. |
| Газрыг дуудлага худалдаагаар худалдах болсон нь орлого багатай иргэдийн газартай болох эрхийг нь хааж байна гэж ойлгоу болох уу? |
| “Газрын тухай хууль” болон “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-д заасны дагуу аж ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар олгох газрыг эзэмших, ашиглах эрхийг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журмаар шийдвэрлэхээр зохицуулсан. Харин гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг өмчлүүлэх асуудал нь хуульд заасан хэмжээнд, үнэ төлбөргүйгээр өмчлүүлэх хуулийн зохицуулалт хэвээр байгаа тул иргэний газартай болох эрхийг хааж боосон зүйл байхгүй болно. |
| Газар өмчлөх эрхийн дуудлага худалдаанд оролцож өндөр үнээр худалдаж авсан аж ахуйн зориулалттай газарт газрын төлбөр төлөх үү? |
| Та газар өмчлөх эрхийн дуудлага худалдаанд оролцож, дуудлага худалдаанд ялсан бол та тухайн газрын өмчлөгч болно. Газар өмчлөгч этгээдийн хувьд та газрын төлбөр төлөхгүй, харин үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөгч болно. Та өндөр үнээр газар өмчлөх эрхээ худалдаж авсан ч гэсэн хууль тогтоомжид заасан татвар төлнө. Аж ахуйн зориулалтаар газар өмчилсөн бол “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль”-д заасанчлан зохих журмын дагуу ногдуулсан үл хөдлөх хөрөнгийн албан татвараас хөнгөлөгдөх боломжтой. Газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газрыг:
Харин газар тариалангийн зориулалтаар иргэнд газар өмчлүүлсэн тохиолдолд 95 хувиар татвараас хөнгөлөх боломжтой юм. |
| Би 2007 оны 01 дүгээр сард Ховд аймгийн төвд аж ахуйн зориулалтаар 0,09 га газрыг газар өмчлүүлэх дуудлага худалдаагаар худалдаж авсан юм. Газар өмчлөх эрхийн үнийг 14 хоногийн дотор төлсөн. Гэтэл аймгийн Засаг дарга өнөөг хүртэл надад тухайн газрыг өмчлүүлсэн захирамж гаргахгүй байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? |
| Та аж ахуйн зориулалтаар газар өмчлүүлэх дуудлага худалдаанд орж, ялагч болсон байна. Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-д зааснаар дуудлага худалдаанд ялсан этгээд хуанлийн 14 хоногийн дотор төлбөрийг бүрэн хийснээр тухайн шатны Засаг дарга газар өмчлүүлэх шийдвэрээ гаргах үүрэгтэй. Засаг дарга хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны байгууллагын хууль тогтоомжид нийцээгүй, иргэний газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан байгууллага нөхөн төлөх зохицуулалт бий. Иймд та “Иргэний хууль”-д зааснаар буруутай этгээдээс газар өмчлөх эрхийн дуудлага худалдаанд тавьсан дэнчингийн мөнгөө буцаан авч, өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх бүрэн эрхтэй юм. |
| Иргэнд өмчлүүлэх газрын үнийг хэн хэрхэн тогтоодог вэ? |
| “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 18 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын үнийг газрын суурь үнэ, газрын үнэлгээний аргачлалыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга тогтооно. Сум, дүүргийн Засаг дарга газрын үнийг тогтоохдоо газрын суурь үнэ тогтоосон Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоол, иргэнд өмчлүүлэх газрын үнэлгээний аргачлалыг баталсан Засгийн газрын 2003 оны 103 дугаар тогтоолыг тус тус баримтална. |
| Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? |
| Иргэний газар өмчлөх эрх зөрчигдсөн бол түүнийг зөвхөн шүүхийн шийдвэрээр сэргээн тогтооно. |
| Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн эргүүлэн авах үед өмчлөгч иргэний эд хөрөнгийн ямар эрхийг, өөрөөр хэлбэл түүний газар өмчлөх эрхийн баталгааг хэрхэн хангах вэ? |
| Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн эргүүлэн авах тохиолдолд газар өмчлөгч иргэний эд хөрөнгийн эрхийг холбогдох хууль тогтоомжоор хамгаалсан эрх зүйн зохицуулалт байдаг. “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 37 дугаар зүйлд зааснаар газар өмчлөгч иргэний өмчийн газрыг ийнхүү эргүүлэн авах үед түүний эд хөрөнгийн эрхийг дараахь байдлаар хангана. Үүнд:
|
| Би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хашааны газар өмчлөн авах гэтэл өмчилж авах газартаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгүүлэх шаардлагатай гэнэ. Үүнийг хэн хийх вэ? |
| Газар өмчилж авах эрх бүхий иргэн өмчилж авах газартаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгүүлэх үүрэгтэй. Энэхүү ажлыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу гүйцэтгэж, дүгнэлт гаргана. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний салшгүй хэсэг болдог. |
Сайтын тухай
Хаяг


