TopBottom

Урилга: Хамтарч ажиллах сонирхолтой хүмүүст манай сайт нээлттэй.

Бусад асуултууд

Posted by www.e-gazar.mn at Monday, August 31, 2009
Share this post:
Ma.gnolia DiggIt! Del.icio.us Yahoo Furl Technorati Reddit

Багахангай дvvрэгт 100 хувийн гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж нефть боловсруулах vйлдвэрийн зориулалтаар зохих журмын дагуу газар эзэмших гэсэн юм. Хаана, хэнд хандах вэ?

Гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжид газрыг эзэмшvvлэхгvй зєвхєн гэрээний vндсэн дээр ашиглуулах бєгєєд Гадаадын хєрєнгє оруулалтын тухай хуулийн 21 дvгээр зvйлийн 5-д заасны дагуу гэрээний хугацаа тухайн аж ахуйн нэгжийн vйл ажиллагаа явуулах хугацаагаар тодорхойлогдох боловч 60 жилээс илvvгvй байна. Тухайн аж ахуйн нэгж газар ашиглах тухай хvсэлтээ эрх бvхий Засаг даргад гаргах бєгєєд тухайн шатны Иргэдийн тєлєєлєгчдийн хурлын газар ашиглуулах тухай тогтоолыг vндэслэн Засаг даргатай газар ашиглах гэрээ байгуулна.

Газар эзэмших, ємчлєх эрхийн ач холбогдол ялгаа, зааг юунд байна вэ?

Газар эзэмших, ємчлєх эрх нь хууль зvйн хувьд нэлээд ээдрээтэй ойлголт байдаг. Танин мэдэхvйн талаас нь товч ойлголт єгєхєд эзэмших эрх нь гэрээний vндсэн дээр vvсч тvvгээр баталгааждаг vvргийн эрхийн харилцаа тул тєр, тvvнийг тєлєєлєх эрх бvхий Засаг дарга болон иргэн та хоёрын ашиг сонирхлын нэгдлээс ихээхэн хамаардаг бол иргэн та газрыг ємчилснєєр хуулийн дагуу уг газар таны мэдлийнх болж, ємчийн эрхийн харилцаа vvсэх бєгєєд ийнхvv таны газар ємчлєх эрх нь хуулийн хамгаалалтанд орж, аливаа эрсдлээс бvрэн хамгаалагдана. Жишээ нь, та хувийн ємчийн газраа хvн амын эрvvл мэнд, байгаль хамгаалал, vндэсний аюулгvй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан тохиолдолд зєвхєн шvvхийн шийдвэрээр таны хувийн ємчийн газрыг хураана.

Газар ємчлєн авах иргэдэд эрхийн ямар нэг хязгаарлалт тавих уу?

Хуулиар эрхийн ямар нэг хязгаарлалт байхгvй. Харин та дараахь шаардлагыг хангасан байвал зохино. Vvнд: - Монгол улсын иргэн байх - Холбогдох хууль тогтоомжийн дагуу харьяа баг, хорооны иргэний бvртгэлд хамрагдсан байх шаардлагатай.

Газрыг дундаа хэсгээр хамтран ємчлєх, дундаа хамтран ємчлєхийн ялгаа зааг нь юунд байна вэ?

Эд хєрєнгийг хэсгээр буюу дундаа хамтран ємчлєхийн ялгаа заагийг Монгол улсын Иргэний хуулиар илvv тодорхой заагласан байгаа. Эдгээр нь дундын ємчийн vндсэн хэлбэр бєгєєд Газрын тухай хуулиар гэр бvлийн хамтын хэрэгцээнд зориулан дээрх хоёр хэлбэрийн аль алинаар ємчлєн авахаар зохицуулсан байдаг. Иргэний хуулийн нийтлэг зарчмын дагуу хамгийн товчхоноор хэлбэл энэ хоёр хэлбэрийн зохицуулалтын гол ялгаа нь тухайн гэр бvлийн хамтын хэрэгцээний газрыг арчлан хамгаалах, ашиглахтай холбогдсон аливаа зардал, татвар, хураамжийг дундаа хэсгээр хамтран ємчлєгчид нь єєрт оногдох хэсгээр хувь тэнцvvлэн, дундаа хамтран ємчлєгчид нь тэнцvv хэмжээгээр хариуцахын зэрэгцээ дундын ємчийн газраас олсон орлого, vр шимийг хvртэх болон мєн аливаа vvргийн гvйцэтгэлийг хангахад дундаа хэсгээр хамтран ємчлєгчид нь єєрт оногдох хэсгээр хувь тэнцvvлэн, дундаа хамтран ємчлєгчид нь харилцан тэнцvv хэмжээгээр тус тус хариуцна. Иймд та бvхэн гэр бvлийн хамтын хэрэгцээндээ газрыг ємчлєхдєє дээрх хоёр хэлбэрийн алийг нь сонгохоо сайтар зєвшилцєж, хэрэв хэсгээр хамтран ємчлєх тохиолдолд гэр бvлийн гишvvн тус бvрийн газрын хэмжээ, заагийг кадастрын зурагт тодорхой тусгуулах нь аливаа зєрчлєєс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

Газрын сервитут гэж юуг хэлж байна вэ?

Газрын сервитут гэдэг нь бусдын газрыг хязгаартай ашиглах эрхийг ойлгох бєгєєд эзэмших эрх vvссэн болон иргэний хувийн ємчийн газарт сервитут тогтоож болно. Газрын сервитут нь нийтийн болон хувийн гэсэн хоёр тєрєлтэй байна. Нийтийн сервитутыг зєвхєн хувийн ємчийн газарт эрх бvхий Засаг даргын шийдвэрийн vндсэн дээр тогтоож болно. Газрын тухай хуулийн дагуу эзэмших эрх vvссэн газарт vл хєдлєх эд хєрєнгє ємчлєгч нь єєрийн эд хєрєнгєє хэвийн ашиглах, хамгаалах нєхцлийг бvрдvvлж єгєхийг газар эзэмшигчээс шаардах эрхтэй бєгєєд єєрєєр хэлбэл, vл хєдлєх эд хєрєнгийн ємчлєгч бусдын газар дээгvvр дайран єнгєрєх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшилд байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй. Харин Монгол улсын иргэнд газар ємчлvvлэх тухай хуулийн 33 дугаар зvйлд заасны дагуу эрх бvхий Засаг дарга нийтлэг ашиг сонирхлыг хангах зайлшгvй шаардлагатай тохиолдолд иргэний хувийн ємчийн газарт уг газраар дамжин єнгєрєх, уг газарт газрын заагийн болон геодезийн байнгын цэг, тэмдэгт тавих, намагжилтыг багасгах ажил хийх, газар зохион байгуулалтын бусад арга хэмжээг хэрэгжvvлэх зорилгоор тvр буюу байнгын шинжтэй нийтийн сервитут тогтоож болно. Хэрэв нийтийн сервитут тогтоосноос иргэний ємчлєх эрх зєрчигдсєн гэж vзвэл шvvхэд хандан эрхээ сэргээлгэх боломжтой. Харин иргэний ємчийн газарт хувийн сервитут тогтоох асуудлыг Иргэний хууль тогтоомжоор зохицуулах бєгєєд энэ талаар эрхийн улсын бvртгэлд бvртгvvлснээр талуудын эрх, vvрэг баталгаажина.

Газрын харилцааны талаарх хууль тогтоомж, дvрэм, журмыг хаанаас олж vзэх вэ?

Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан хууль тогтоомжийн албан ёсны эх сурвалж болох "Тєрийн мэдээлэл" сэтгvvлийн холбогдох дугаарууд, мєн Хууль зvйн vндэсний тєв, Газрын харилцаа, геодези, зураг зvйн газраас хамтран эмхэтгэсэн "Газар эрх зvйн баримт бичгийн эмхтгэл"-ээс шаардлагатай хууль, тогтоол, дvрэм, журамтай танилцаж болно.

Газрын тухай болон Монгол улсын иргэнд газар ємчлvvлэх тухай хуультай холбоотой ямар журмууд vйлчилж байна вэ?

Газрын тухай хуулиудыг даган олон журам гарсан бєгєєд эдгээрээс Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан "Газрын тєлєв байдал, чанарын хянан баталгаа хийх журам", "Газрын нэгдмэл сангийн тайлан гаргах журам", "Газар зохион байгуулалт хийх журам", "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах журам", "Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшvvлэх журам", "Газар ємчлvvлэх, эзэмшvvлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам", "Газар эзэмшvvлэх тєсєл сонгон шалгаруулалт явуулах журам" болон Газрын харилцаа, геодези, зураг зvйн газрын даргын 2003 оны 165, 218 дугаар тушаалаар батлагдсан "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам", "Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны vнэ тодорхойлох аргачлал" зэрэг журам, аргачлал нь газрын хуулиудыг хэрэгжvvлэхэд чухал ач холбогдолтой юм.

Газрын тухай хуулийн зарим зvйл, заалтыг харилцан адилгvй утгаар ойлгож, тайлбарлаж, сурталчилж байна. Vvнийг хуулиар зохицуулсан зvйл байдаггvй хэрэг vv?

Монгол улсын Vндсэн хуульд заасны дагуу хуулийн албан ёсны тайлбарыг зєвхєн Улсын дээд шvvх хийх эрхтэй бєгєєд хууль сурталчлах ажлын хvрээнд хийгдэж байгаа хуулийн тайлбар, сурталчилгаа нь албан ёсны бус тайлбарт хамаардаг болно. Жишээ нь таны уншиж байгаа энэхvv газрын харилцааны талаарх эдгээр асуултын хариултууд нь хуультай зєрчилдсєн тохиолдолд зєвхєн хуулийн зvйл заалтыг баримтлах болно.

Газрын тухай хуулинд нэмэлт, єєрчлєлт орсон гэх юм. Ямар єєрчлєлт орсон юм бэ?

2003 оны 06 сарын 12-ны єдрийн Газрын тухай хуулийн нэмэлт єєрчлєлтєєр газрын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны байгууллагын эрх vvргийн хуваарилалтад зарим нэг єєрчлєлт орсон болно. Харин уг хуулийн vндсэн зарчим болон иргэдийн эрх, vvрэгт ямар нэг єєрчлєлт ороогvй болно.

Газрын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор олон тєрлийн газрын дуудлага худалдаа яригдаад байх юм. Ялгаа заагийг тодорхой гаргаж єгнє vv?

Газрын хууль шинэчлэгдэж, газрын харилцааны агуулга баяжсантай холбоотойгоор дараахь гурван тєрлийн дуудлага худалдаа явагдана. Vvнд: - Эрх бvхий Засаг даргаас тєрийн ємчийн газрыг ашиглуулах, эзэмшvvлэх, ємчлvvлэх зорилгоор эрх бvхий этгээдvvдийн дунд зохион байгуулах дуудлага худалдаа - Vvргийн гvйцэтгэлийг хангуулах зорилгоор, тухайлбал хувийн ємчийн газраа зээлийн барьцаанд тавьж, улмаар гэрээгээр хvлээсэн vvргээ биелvvлээгvй тохиолдолд шvvхийн шийдвэрийг vндэслэн шvvхийн шийдвэр гvйцэтгэлийн байгууллагаас зохион байгуулах албадан дуудлага худалдаа - Иргэд єєрийн хувийн ємчийн газраа газрын биржээр дамжуулан дуудлага худалдааны аргаар бусдад худалдах боломжтой юм.

Газрын тухай шинэ хуулиар аливаа газар олголтыг зєвхєн дуудлага худалдаа, тєсєл сонгон шалгаруулах зарчмаар эзэмшvvлэхээр болсон гэх юм. Энэ vнэн vv?

Газрын тухай хуулиар тєрийн байгууллагад эзэмшvvлэх болон иргэдийн гэр бvлийн хамтын хэрэгцээнд зориулан эзэмшvvлэх хувийн гэр, орон сууцны хашаа, хvнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар олгохоос бусад газар олголтыг эрх бvхий Засаг дарга дуудлага худалдаа, тєсєл сонгон шалгаруулах зарчмуудын аль нэгийг сонгон шийдвэрлэж байхаар болсон.

Ганц гишvvнтэй компани эсвэл ХЭАА-д vйлдвэрлэл vйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа газрыг нь ємчлvvлэх vv?

Vндсэн хууль болон Монгол Улсын иргэнд газар ємчлvvлэх тухай хуульд заасны дагуу газрыг зєвхєн Монгол улсын иргэнд л ємчлvvлнэ. Ер нь аливаа аж ахуйн нэгж, байгууллагад ємчийн тєрєл, хэлбэрээс vл хамааран газрыг зєвхєн гэрээний vндсэн дээр эзэмшvvлж, ашиглуулна.

Бусдын эзэмшлийн газар дээр миний машины граш байрладаг. Газраа хэрхэн баталгаажуулах вэ?

Тєрийн ємчийн газрыг эзэмшигч нь бусдад дамжуулан ашиглуулж болох тул эрх бvхий Засаг даргын зєвшєєрлийг vндэслэн тухайн газар эзэмшигчтэй газар ашиглах гэрээ байгуулах замаар vл хєдлєх эд хєрєнгє /машины граш/ ємчлєх эрхээ хэрэгжvvлэх боломжтой. Мєн нєгєє талаас тухайн газар эзэмшигч зєвшєєрсєн тохиолдолд эзэмшигчийн газраас зарим хэсгийг зохих журмын дагуу єєрийн эзэмшилд шилжvvлэн авч болно.

Аж ахуйн зориулалтаар газрыг хэрхэн ємчлvvлэх вэ?

Монгол улсын иргэнд газар ємчлvvлэх тухай хуулийг тодорхой vе шаттайгаар хэрэгжvvлэхээр тєлєвлєсєн бєгєєд эхний vе шатанд гэр бvлийн хэрэгцээний зориулалтаар газрыг vнэгvй ємчлvvлэх ажлыг зохион байгуулах бєгєєд vvний дараагаар зохих vнээр нь иргэдэд vйлдвэрлэл, vйлчилгээний зориулалтаар эзэмшиж байгаа газрыг ємчлvvлэх болно

Манай хашааны газрын зарим хэсгийг тvрээслэх хvсэлтийг хvмvvс их тавих юм? Зохих журмын дагуу хэрхэн тvрээслэх вэ?

Хэрвээ та тєрийн ємчийн газрыг эзэмшиж байгаа бол Газрын тухай хуулийн 35.1.6-д заасны дагуу газраа бусдад ашиглуулах тухай хvсэлтээ эрх бvхий Засаг даргад гаргаж, Засаг дарга энэ тухай зєвшєєрлєє бичгээр нотолсон тохиолдолд газраа бvгдийг нь буюу зарим хэсгийг нь гэрээний vндсэн дээр бусдад зєвхєн ашиглуулж болох бєгєєд энэхvv газар тvрээслэх /ашиглуулах/ гэрээг Засаг даргын зєвшєєрлийг vндэслэн эрхийн улсын бvртгэлд бvртгэснээр сая газар тvрээслэх гэрээ хvчин тєгєлдєр болно. Харин Монгол улсын иргэнд газар ємчлvvлэх тухай хуулийн 29 дvгээр зvйлд заасны дагуу уг хашааны газар нь таны хувийн ємчийн газар бол эрх бvхий Засаг даргын зєвшєєрєлтэйгээр гэрээний vндсэн дээр газраа бvхэлд нь буюу зарим хэсгийг нь бусдад зохих тєлбєртэйгээр ашиглуулах тєдийгvй эзэмшvvлэх боломжтой болно.

Манайх дєрвєн тал хашаа бvхий газар эзэмшдэг. Хашаагаа засч сэлбэх гэсэн юм. Хєрш айлуудаасаа гарах зардлын тодорхой хувийг авч болох уу?

Асуулт газрын харилцаатай холбоотой гэхээсээ илvv иргэний шинжтэй харилцаатай холбогдож байна. Тодруулбал, Монгол Улсын Иргэний хуулийн 140 дvгээр зvйлд заасны дагуу хєрш залгаа эзэмшил газрын хилийн заагийг тодорхойлсон хашаа болон бусад байгууламжийг ашиглаж, арчлан хамгаалахтай холбогдсон зардлыг талууд тэнцvv хэмжээгээр хариуцна гэж зохицуулсан байдаг. Энэ дашрамд дурдахад тєрийн ємчийн газрыг ємчлєн авсан иргэдийн газрын хилийн заагийг тодорхойлсон эргэлийн цэг, тэмдэгтийн ашиглалт, арчлалтын зардлыг ч мєн талууд харилцан тэнцvv хэмжээгээр гаргана.

Миний бие тєрийн ємчийн хорооны шийдвэрийн дагуу vл хєдлєх эд хєрєнгє хувьчлан авч байгаа. Тухайн vл хєдлєх эд хєрєнгє оршиж байгаа газрын эзэмших эрх нь надад шууд шилжинэ гэж ойлгож байна. Энэ зєв vv?

Танд тухайн vл хєдлєх эд хєрєнгийг хувьчлан єгсєн тухай тодорхойлолт болон ємчлєгчийн эрхийн гэрчилгээг Тєрийн ємчийн хорооноос олгох бєгєєд энэхvv тодорхойлолтыг vндэслэн харьяалах сум, дvvргийн газрын албанд єргєдєл гарган газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхээ баталгаажуулах нь зvйтэй.

Ногооны газартай болох гэсэн юм. Хаана хэнд хандах вэ?

Газрын хуульд заасны дагуу гэр бvлийн хамтын хэрэгцээнд нь зориулан хvнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0.1 га хvртэлх газрыг vнэ тєлбєргvй эзэмшvvлж болох бєгєєд энэ тухай газар эзэмших єргєдлєє харьяалах сум, дvvргийн газрын албанд холбогдох материалын хамтаар гаргана.

Монгол улсын иргэнд газар ємчлvvлэх тухай хуулийн дагуу нэг удаа vнэгvй ємчлvvлэх ажил энэ хоёр жилд багтахгvй нь тодорхой болсон. Хугацааг нь сунгах юм чинь єргєдєл єгєх гэж яарах хэрэг юу байна гэж хvмvvс ярилцах юм. Энэ vнэн vv?

Монгол улсын иргэнд газар ємчлvvлэх тухай хуулийг дагаж мєрдєх журмын тухай хуулийн 4 дvгээр зvйлд "Иргэнд гэр бvлийнх нь хэрэгцээнд нэг удаа vнэгvй ємчлvvлэх арга хэмжээг 2003 оны 5 дугаар сарын 1-ний єдрєєс эхлэн 2 жилд багтаан хэрэгжvvлж дуусгавар болгоно" гэж тун тодорхой заасан тул энэхvv хугацааг сунгах боломжгvй бєгєєд бvх ажлыг хуулийн хугацаанд багтаан дуусгахаар тєлєвлєсєн тул та эргэлзэх хэрэггvй болно. Харин танд сануулахад хуулиар тогтоосон дээрх хугацаанд энэхvv эрхээ эдлээгvй тохиолдолд тєр танд нэг удаа гэр бvлийн хэрэгцээний зориулалтаар vнэгvй газар ємчлvvлэх vvргээсээ чєлєєлєгдєж, улмаар та тодорхой vнээр газар ємчлєх болно.

0 comments:

Post a Comment