Газар эзэмших гэж юу вэ?
Posted by
www.e-gazar.mn at Monday, August 31, 2009
|
Share this post:
|
0 Comments
“Газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ.
“Газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ.

“Газар эзэмшигч” гэж зөвхөн Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хэлнэ.
Газар эзэмших эрхийн гэрчилгээний төрөл:
1. Гэр бүлийн хамтын хэрэгцээний
2. Төрийн байгууллагын
3. аж ахуйн нэгж, байгууллагын
“Давуу эрхээр газар эзэмшүүлэх” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хүч хөрөнгөөр барьж байгуулсан хиймэл нуур, цөөрөм, усан сан, өсгөж үржүүлсэн ан амьтан, тарьж ургуулсан ойн төгөл, аж ахуйн ашигт ургамлын доорх газрыг тухайн этгээдэд эзэмшүүлэхийг хэлнэ.
“Иргэн хүн өөртөө газар эзэмших давуу эрх олж авах боломж” - хүний буруутай үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг нь эзэмшүүлэхийг хэлнэ.
Иргэн хүнд эзэмшүүлэх газрын хэмжээ:
• Гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07га /700м.кв/-аас илүүгүй байна.
• Харин гэр бүлийн хэрэгцээндээ зориулан хүнсний ногоо, жимс жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар 0,1га /1000м.кв/-аас илүүгүй хэмжээтэй газрыг үнэ төлбөргүй эзэмшиж болно.
• Газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хэрэгцээнд зориулан үр тарианы зориулалтаар 100га /1000000м.кв/ хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5га /50000м.кв/ хүртэл хэмжээтэй талбайг давуу эрхээр эзэмшүүлж болно.
Газар эзэмшүүлэх хугацаа: Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эхний удаад газрыг 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших хугацааг сунгахдаа нэг удаад 40 жилээс илүүгүй хугацаагаар сунгаж болно.

Сайтын тухай
Хаяг